Oguulleg "Taniltsay"


Манайх гэж ундуу сундуу айл шинэ газар нүүж ирээд төд удаагүй байлаа. Саяхны нэг өдөр ээж, эгч хоёртойгоо гурвуул "Мишээл Экспо"-гоор тавхайгаа эргэлдтэл, төөрдөг байшин шиг тэр том төвөөр өдөржин явлаа. Явж явж нүдэнд туссан нь усан ногоон өнгийн булангийн сунадаг буйдан байлаа. Оройн 22 цагийн үед хүргэж очих байх гэсэн худалдагч эгчийн "Нэвтрүүлэг чинь яасан, юу болсон бэ?" хэмээн ажингуй асуусан нь, өө бас Энхриймаатай дархан ахынх нь хэвэнд явах замд хажуугаар зөрсөн эгчийн "Хөөх, Энэ чинь зурагтаар гарч байсан охин байна шд" гэж чангаас чанга хэлсэн нь санаанаас огт гарахгүй юм. Тэр үедээ эвгүй байдалд орсон ч олны танил болж эхлэх гэж байгаадаа баярлах ч шиг. Гэхдээ манайхны өнөө л хуучин сэтгэлгээ миний ч гэлтгүй бусад залууст маань нэн ижил туссанд гайхах зүйл үгүй. Энэ зуны паян гэхээр ч юм уу, найз залуу хайж ороогүй нэгэн нэвтрүүлэгт оролцоод мөрөөдлийн ханхүүтэйгээ учирсан өөрийн нэгэн түүхийг өгүүлюу.

Ийм нэгэн явдал тохиож билээ. Энхриймаатай хороолол III, IV-өөр шопинг хийгээд явц байсан зуны амралт эхлээд удаагүй нэг өдөр бид хоёрыг NBS TV-тэй хамтран залуусын амралт, чөлөөт цагт зориуланхийх гэж байгаа "Танилцъя" гэдэг нэвтрүүлэгт оролцох санал тавьдаг юм байна. Эхэндээ ч ямар найз залуу олдохгүйдээ нэвтрүүлэгт орж, хайж явахав хэмээн хоёул зэрэг дургүйцсэн боловч "Чөлөөт, ардчилсан нийгэмд амьдарч байгаа монголчууд, тэр дундаа залуус бид чинь аль юм болгонд тэгчих болов уу, ингэчих болов уу, яана аа ТВ-гээр гарах юм уу?" гэж маяглаж байхав гэж бодоод "шоу" гэсэн утгаар нь оролцоод үзье. Яадгийн, тэгээд ч дурсамжтай шд гэж бодоод би гэдэг хүн чинь уухайн тас зөвшөөрчихдөг юм байна. Харин Энхриймаа найз залуугаасаа цэрвээд орохыг зөвшөөрсөнгүй. Миний хувьд уу, анхны хэд хэдэн бүтэлгүй үерхлээсээ хойш эр хүн гээчийг шохоорхоно уу гэхээс үерхэл зохиохоо байсан хашир нэгэн гэж байгаа. Тэгээд ч танилтай болно, олны танил ч болж юуны магад гэсэн шүү юм бодогдсон ч олон хүн битгий үзээсэй гэж бас бодож байлаа.

Дүрэм нь их энгийн юм байналээ. Оросын сувгуудаар гардаг ямар билээ, ямар ч байсан нэг бус удаа үзэж л байсан нэг нэвтрүүлгийн санаа байлаа. Муу сэтгэхээр сайн дуурай билүү гэгчээр гайгүй байх гэж санагдаж байв. Би хоёр охинтой яриагаараа буюу өөрийгөө илэрхийлэх чадвараараа өрсөлдөх юм байх. Тэгээд нэг залуугийн асуусан асуултад хариулах юм байна. Эцэстээ залууд таалагдсан нь ялагч болох дүрэмтэй ажээ. Нөгөө оролцох хоёр охин маань ямар охид байгааг тэсэн ядан, хармаар байсан нэвтрүүлгийн бичлэгтэй тэр өдөр.

Тэр олон хурц тод гэрлийн өмнө хөлрөөд л, бас эв хавгүй өндөр сандал дээр суучихсан. Бичлэг ч эхэллээ. Найруулагч нь гэж аймаар ааштай, яг хүүхэн шиг нэг залуу. Бүр хэрэлдчихмээр байсан гээч.
- За, Юуны өмнө гурван охиддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрсдийгөө товчхон танилцуулахгүй юу? гэсэн тэр хоолой, надад нэг л танидаг ч юм шиг, дотно санагдаад явчив. Би чинь хувийн дугаар нэг буюу Сарнайхан болсон юм байна. Өө тийм, охид бүр хувийн дугаартай бас Сарнайхан, Янагхан, Самархан гэсэн давхар хочтой байдаг юм байналээ. Гэхдээ энэ нь оролцох охид бүрийн онцлог, гадаад төрхөнд тохируулан өөр өөрөөр нэрлэгдэх юм гэсэн. Надад бол их л сонирхолтой санагдаж байлаа.

***

- "Намайг Гүнжмаа гэдэг. Хөгжим сонсох, хоол хийх дуртай" гээд л эхэллээ дээ.
- Дөлгөөн гэдэг. МУИС-д сурдаг.
- Цэрмаа гэдэг. Сагс тоглох, бөх үзэх хоббитой.

Харин залуу:
- Намайг Учрал гэдэг. Юм юманд хүч сорих дуртай. Дуулах сонирхолтой.

***

Эцсийн сонгох сонгогдох мөчдөө гурван охин нь залуудаа чихмал сонгож бэлэглэдэг юм гэхээр нь "гахай" сонгож өгсөн. Харин нөгөө охид маань "нохой", "бамбарууш" сонголоо. Надаас "Яагаад гахай сонгосон юм бол?" гэж асуухаар нь "Хоолойг нь сонсоод төрсөн сэтгэгдлээрээ сонгочихлоо. Алтан гахай ч жил болж байна. Бэлэгдэлтэй юм болов уу гэж бодоод сонголоо" гэлээ. Би ч тэгээд даруухан төрхтэй л болохоос шулуухан хэлчихдэг зантай, галзуу юм шиг хэрнээ нөхцөл байдалтайгаа их зохицно оо. Өөрийнхөө ямрыг мэдэхгүй байж их өөнтөгч гэж байгаа. За тэгээд, хөтлөгч залуугийн "Сарнайхан Янагхан Самархан гурван бүсгүйгээс хэнийг нь сонгох вэ?" гэсэн асуултыг асуух тэр мөчид юун нөгөө сонгогдсон ч яалаа, үгүй ч яалаа гэсэн бодол маань замхран арилж бүр түгшдэг юм байна. Гэтэл, Сарнайхан гэсэнд үгүй ээ мөн их гайхаж, хөл минь газар хүрэхгүй их баярласан гэвэл өрөөсгөл болох байх аа, хэхэ. За тэгээд сонгогдоогүй охидтойгоо уулзаад эргээд нөгөө чихмэлүүдийг нь бэлэглэдэг юм байна. Гэтэл би, өнөө гахайгаа авах нь дээ. Надад ирэх байсан бол арай л хөөрхөнийг нь сонгодог байжээ гэж харамсахын хирээр ичиж суулаа.

Уулзах мөч ойртсоор. Гэтэл яасан гээ? Юу болсон гэж санана? Тэр залуугийн танил санагдаад, хаана сонслоо гэсэн хоолой Энхриймаагийн төрсөн өдрөөр орсон "Sea Night Club"-т хоргоогоод байсан залуугийн хоолой байж. "Өөрөө өөрөөрөө их өвөрмөц бүжиглэдэг юм байна. Танилцаж болохсон болов уу?" энэ тэр гээд байсан тэр хөнгөмсөг байрын царайлаг залуу мөнөөс мөн миний өөдөөс инээмсэглэн зогсоход өөрийн мэдэлгүй нүд минь хальтрах шиг. Надад худлаа шалчиганасан, шалиг банди нар таалагддаггүй юм л даа. Харин ямар гээч, миний мөрөөдлийн ханхүү ухаалаг, даруухан, соёлтой, хүнлэг гээд л ер нь тэгээд яриа хөөрөө байгаа байдал буюу анхны сэтгэгдлээр танигдах байх гэж боддог доо. Тэгээд хамгийн сонин нь яадаг гээч. Түрүүлсэн хостойгоо нэг өдрийн туршид хамт байдаг. Бие биенийдээ зочилдог, дараагийн дугаарт орох залуусаа сонгож урилга өгдөг юм гэнэ. Тэгээд бүтэн нэг өдрөө тэр тэнэг залуутай гинжлэгдээд шахуу хамт байна гэж бодохоор байж суухын аргагүй л байлаа. Бичлэгтэй тэр өдрийг бодохоор л. Энхриймаад хэлтэл бүүр татаад уначдын. Би ч өнгөрсөөн. Бөөн онигоо. Хэрэггүй л ордог байж гэсэн шүү юм бодож байлаа. Бичлэгтэй тэр өдөр чинь эхлээд би тэднийд, дараа нь тэр манайд ирдэг юм байна. Манайх ч гэж тохижоогүй, ундуу сундуу л. Тэднийх харин, тэр тусмаа түүний өрөө надад аш их таалагдсан. Түүнийг тийм гэж огт бодоогүй шүү. Нэг их үргэлжилсэн тавилга шамбааралдуулаад тавьсан зүйлгүй, ханандаа залуусын шүтээн цөөнгүй хамтлагийн плакат наасан, гитар тоглодог бололтой өлгөөтэй байсан, авсаархан эвхдэг эргээд буйдан болчихдог миккигийн зурагтай ортой байсан нь хөөрхөн санагдаж байснаа нуух юун. Марк, CD, DVD цуглуулдаг. Шүлэг бас тэмдэглэл бичдэг юм байналээ. Үерхэж байгаагүй тухай нь ээжээс нь сонссон нь бүүр ч хачирхалтай. Орой нь Зайсан бас өнөө хосуудын зугаалдаг олны хөл ихтэй газруудаар явж давхар урилгаа өгсөн. Миний хувьд дуртай тоо 7. Долоо тоолоод тааралдсан нэг охиндоо өгсөн. Учралын тухайд өнөө л арзганасан аманцар. Нэг их сонирхсон ч үгүй. Тэр нэгэн өдрийг миний хувьд хэцүүхэн ч сонирхолтой өнгөрүүлсэн санагддаг.

Нэвтрүүлгийн бичлэг дуусч хэд хоног холбоогүй байв. Гэтэл эргээд нэвтрүүлгийн бичлэгээ авах талаар ТВ-гээс лавлатал 1 мин = 500төг гэдэг байгаа. Тэгээд яаж ч бодлоо бараг цаг гарангийн үргэлжлэх бичлэгээ авах бэл маань хүрэхгүй юм байна. Учка ТВ-гээр гарахад нь хуулаад авсан гэсэн. Намайг авах уу? гэхээр нь авахгүй гэчихсэн. Одоо яадаг билээ?

***

- Байна
- Hi Юу байна даа? Хоёр дахь дугаараа үзсэн үү?
- Hi Бичээд авчихсан байгаа. Яасан сонин хүн бээ?
- Юу нь сонин гэж? Нээрээ чи дээр надаас бичлэг авах уу гэж байсан даа. Өгөх боломж байна уу?
- Би уг нь чамайг ав л гэсэн шд. Чи өөрөө л ...
- Харин тиймээ, Энхриймаа үзэж чадаагүй гээд ТВ-гээс авах гэтэл нэвтрүүлгээ хөдөөнөөс бэлтгэхээр явсан алга байгаа гэсэн юм аа. Тэгээд л ... - Аан. Хэзээ авахын?
- Чи хэзээ завтай вэ? Яаралтай л бол уг нь ...
- За за. Маргааш 18 цагт РЦНК дээр уулзах уу?
- Тэгье ээ. TNX.

Аргагүй худлаа хэлж билээ. Хүнээс юм гуйх дүргүй. Хүний доор орох бүр ч дургүй их зантайг минь яана аа.

***

Маргааш нь албаар хоцорч очлоо.
- Яанаа sorry. Удаан хүлээв үү?
- Зүгээр ээ. Ирээд удаагүй байлаа.
- Аан за за энэ үү?
- Тийм ээ. Яасан яаруу явж байгаа юм уу?
- Юу уу. Үгүй л дээ ...
- Тэгвэл нэг газар жаахан суух уу?
- Хаана?
- Тухтайхан, хоёулханаа байж болохоор?

За даа, энэ ч бишдэх нь дээ. Яах вэ? Хэрэгтэй юмаа авчихаад хаяад явчих ч эвгүй юм аа.

- За за. Гэхдээ нэг их оройтохгүй байвал уг нь.
- OK.

***

- Нэвтрүүлэгт орсон сэтгэгдэл ямар байна?
- Үгүй ээ яахав ээ. Чамтай гэж бодохоор л ...
- Юу гэж?
- Урамгүй л байна.
- Царай муутай гэж үү?
- Үгүй л дээ. Чам шиг шалчиганасан залуус таалагддаггүй болохоор л ...
- Би ч уг нь ...

Магадгүй л юм. Өрөө нь, хобби нь, тэмдэглэл нь, ээжийнх нь яриа нь ...

- Аан. Гэхдээ чи дээр Sea-д яалаа?
- Тэр үү? Хэхэ. Чи тэр явдлаас намайг тэгэж дүгнэсэн юм уу? Тэгэхэд чи тэнд байсан охидоос нэг л өөр, сондгой байсан юм аа. Би таарсан охид болгонтойгоо үг өдөж танилцаад байдаггүй л дээ. Тэр тусмаа club-д бол бүүр ч. Багын найз маань Солонгосоос ирсэн байсан юм л даа. Тэгээд л чамайг хараад. Одоо ингээд бүр гайхалтай тохиолдлоор танилцаад хамт сууж байна.

Сайхан бүлтэрч байна аа хэмээн тоохгүй байсан ч. Түүний нүд. Ухаалаг харцыг нь би ажиглаж байгаагүй юм байна. Хоолойных нь өнгө ... Үгүй ээ, Би уусан жаахан винондоо халаад байх шиг.

- Аан тийм үү. Юу нь өөр гэж? Явдалтай харагдаа юу? Би ч их шулуухан л даа. Эвгүй хэлчихлээ, уучлаарай.
- Зүгээр ээ. Чамд би таалагддаггүйгээ мэднэ. Гэхдээ л чамд татагдаад байх юм ...

Сайхан хошгоруулж байна аа. Намайг ч тийм амар буулгахгүй шүү.

- Олон охинд ингэж хэлж байсан байх даа? Би хэд дэх нь вэ нууц биш бол?
- Зүгээр үү? Халаад байгаа юм уу даа?
- Үгүй ээ. Зүгээр. Хариулахгүй юм уу?
- Буруугаар бодоод л. Хэн нэг хүнтэй адилтгаад байгаа юм уу?
- Магадгүй ээ. Эр хүнд итгэл алдраад тэр биз.
- Зүгээр дээ. Цаг хугацаа харуулна аа. Би чамайг надтай шууд үерхээч гэж албадахгүй ээ. Гэхдээ л чи надад таалагддаг. Хүлээнэ ээ. Ингээд гарцгаах уу? Би чамайг хүргээд өгье.

***

Түүний намайг түшин алхах зөөлөн дулаан гар, намуухан дуу хоолой, ухаалаг яриа ... Тийм ээ, Чи надад таалагдаж эхэлж байна.

Болсон явдлаас сэдэвлэн бичлээ. Таалан болгоосон та бүхэнд баярлалаа.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
jagaa (зочин)

nadad taalagdlaa

ас (зочин)

хүн тоож уншмаар юм тавиачээ энэнээс бусад сайт чинь гайгүй юм бна өө

naraa (зочин)

dajgui ym bn ohid ugaasaa iim bdg ene zaluu sain zaluu bn

Зочин

dajdumaaaa

girloo gj (зочин)

kk goe ymaa uhaalag yumaa

oyuka (зочин)

goe yumaaaa...gehdee erchuud ch ziwuundee...

Зочин

iim temtseen bcan shv de vnen bhaa

tsolmon (зочин)

talagdalaa

ylguun (зочин)

talagdalooo :)

AZUUSHKA (зочин)

GOYL BN SH DE DEER BGA AC GENV TER ODO YU WE IIM YMIG BITGI TOO ZA ATAARHAJ BGA YIIN DAJGVIL BLSN BN SHDEE ENE UGVVLLGEREI MINI NZ UNDUURT GARARAI ZA YU OKY

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)